Сонгуулийн хуулиар маргаан үүсгэв

Сонгуулийн тухай хуулийн санал тоолох, саналын хуудас, санал хураалтыг хүчингүйд тооцохтой холбоотой зарим зүйл иргэний сонгох болон сонгогдох, шүүхэд хандах эрхийг хязгаарлаж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдлыг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.

Уг мэдээлэл, гомдлоор үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай