МОН-АЛТИУС PERFECT CUP-2017 зохион байгуулагдахаар боллоо

МОН-АЛТИУС PERFECT CUP-2017 зохион байгуулагдахаар боллоо

"Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн 20 жил, "Перфект боди” фитнес клубын 5 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй МОН-АЛТИУС PERFECT CUP-2017 
Бодибилдинг фитнесийн нээлттэй тэмцээн UB palace-ийн Royal танхимд  2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр /Баасан гараг/ 16 цагт болно.
Зохион байгуулагч:"Мон-Алтиус”БТДС, "Перфект боди” фитнесклуб,
Хамтран зохион байгуулагч:   Монголын бодибилдинг фитнесийн холбоо,
Power nutrition.
ивээн тэтгэгч байгууллагууд:
Monpower 
Mустанг центр
HR фитнесс
Tуулын гүүр далай ххк
Тэмцээний зорилго:
1. Эв нэгдэл-спортын үзэл санааголон нийтэд сурталчилан дэлгэрүүлэх
2. Нийтийн биеийн тамирыг бодибилдинг фитнесийн спортоор дамжуулан  олон нийтэд сурталчилах
3. Нийгмийн эрүүл мэндийг бэхжүүлэх
4. Эрүүл мэндийн боловсролыг олон нийтэд таниулан хүргэх
Тэмцээний ангилал:
1. Бодибилдинг  (Улс, хотын аварга шалгаруулах тэмцээнд медаль авч байсан тамирчид)
2. Бодибилдинг (Улс, хотын аварга шалгаруулах тэмцээнд медаль авч байгаагүй тамирчид)
3. Эмэгтэй модель
4. Эрэгтэй спорт модель
НИЙТ 4 ТӨРӨЛД ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
• Шалгаруулалт:
Жин тус бүрийн эхний 5 байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтанд оролцох эрхээ авах ба жингийн аваргын төлөө өрсөлдөнө.
1. Бодибилдинг ангилал:
Тус ангиллын тамирчид хөтлөгч шүүгчийн командаар эгц урдаас болон араас биеийн тэгш харьцааг харуулах болон үндсэн 7 поз барьж үзүүлнэ. Үүнд:
1. Гарын 2 толгойт булчин урдаас,
2. Нурууны өргөн булчин урдаас,
3. Цээжний булчин хажуугаас,
4. Гарын 2 толгойт булчин араас,
5. Нурууны өргөн булчин араас,
6. Гарын 3 толгойт булчин хажуугаас,
7. Хэвлий, хөлийн 4 толгойт булчин урдаас
зэрэг позийг хөтлөгч шүүгчийн командаар нэгэн зэрэг барьж өрсөлдөнө. Финалын 5 байрт шалгарсан тамирчид чөлөөт үзүүлбэр үзүүлэх буюу аяны үргэлжлэх хугацаа 60 секунд хүртэл байна.  
2. Эмэгтэй модель ангилал
Тус ангиллын тамирчид нь биеийн гоо сайхан,  пропорци, бэлтгэлжилт болон тодорхой хэмжээний булчинлаг ,face царай төрх мөн өөрийгөө илэрхийлэх байдал зэргийг чухалчлах хэрэгтэй.  
Эмэгтэй модель ангиллын тамирчид 1-р раундад спорт хувцастай, богино шорт, цээживч, пүүзтэй байна. Саравчтай малгай, кисттэй байж болно. 2-р раундад өөрийн сонголтоор гялалзсан өнгөлөг чимэглэл бүхий бикини хувцаслалттай байна.
3. Эрэгтэй спорт модель ангилал
Тус ангиллын тамирчид нь биеийн гоо сайхан,  пропорци, бэлтгэлжилт болон тодорхой хэмжээний булчинлаг байдал, face царай төрх мөн өөрийгөө илэрхийлэх байдал зэргийг чухалчлах хэрэгтэй.  
Эрэгтэй модель ангиллын тамирчид нь 1-р раундад жинсэн өмд, цагаан цамц, пүүзтэй байна. 2-р раундад богино бариу шорттой байна.
Тус ангиллын тамирчид нь тайзан дээр тэмдэглэгдэх 3 цэгийн дагуу алхаж өөрийнхөө давуу талыг илэрхийлэх позийг /боди поз барьж болохгүйг анхаарна уу/ барьж үзүүлнэ. Мөн биеийн тэгш харьцаа болон бэлтгэлжилтийг 4 талаас харуулна.

• Шагнал
 
Бодибилдингийн ангилал (медальтай)
 
1- р байр:Алтан медаль,цом, өргөмжлөл,
1000000 төгрөг, ивээн тэтгэгчийн шагнал
2- р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл,
500000төгрөг, ивээн тэтгэгчийн шагнал
3- р байр: Хүрэл медаль,өргөмжлөл, 300000төгрөг, ивээн тэтгэгчийн шагнал
4- р байр: ивээн тэтгэгчийн шагнал
5- байр: ивээн тэтгэгчийн шагнал
 
Бодибилдингийн ангилал (медальгүй)
 
1-р байр: Алтан медаль, цом, өргөмжлөл,
300000 төгрөг, ивээн тэтгэгчийн шагнал
2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, 
200000 төгрөг, ивээн тэтгэгчийн шагнал
3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, 100000 төгрөг, ивээн тэтгэгчийн шагнал
4-р байр: ивээн тэтгэгчийн шагнал
5-р байр: ивээн тэтгэгчийн шагнал
 
Бикини ангилал
 
1-р байр: Алтан медаль, цом, өргөмжлөл,
500000 төгрөг, ивээн тэтгэгчийн шагнал
2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, 
300000 төгрөг, ивээн тэтгэгчийн шагнал
3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл 150000 төгрөг, ивээн тэтгэгчийн шагнал
4-р байр: ивээн тэтгэгчийн шагнал
5-р байр: ивээн тэтгэгчийн шагнал
 
Спорт модель ангилал
1-р байр: Алтан медаль, цом, өргөмжлөл,
500000 төгрөг, ивээн тэтгэгчийн шагнал
2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, 
300000 төгрөг, ивээн тэтгэгчийн шагнал
3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, 150000 төгрөг, ивээн тэтгэгчийн шагнал
4-р байр: ивээн тэтгэгчийн шагнал
5-р байр: ивээн тэтгэгчийн шагнал
 
Оролцсон бүх тамирчинд дурсгалын диплом гардуулна.
 
Тэмцээний хуваарь
Техникийн зөвлөгөөн 2017 оны 01 дүгээр сарын 25өдөр/Лхагва  гарагт/12:00цагаас"Мон-Алтиус” дээд сургуулийн байранд болно. Техникийн зөвлөгөөнөөр хувийн ариун цэврийг маш сайн сахиж ирэх. /Биеийн илүүдэл үсийг авсан байх./
Жин үзэх:
• Хувийн дугаар сугалах
• Чөлөөт үзүүлбэрийн ая өгөх
• Цээж зураг 1 хувь
• Мандат авах 20,000 төгрөг
• Туслахын мандат /10,000 төгрөг, цээж зураг 1 хувь/
 
Жич: Тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлгийг "Perfect body”клуб дээр 2017 оны 1 сарын 15ны дотор өөрийн биеэр авчирч өгнө үү. /овог, нэр, оролцох ангилал, харьяа клуб, нас хүйс, урьд өмнө үзүүлсэн томоохон  амжилт, ивээн тэтгэгч байгууллага г.м/
 
Утасны дугаар: 
95171111
94907777
91027788
88555566
99674502
88087335
 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай