Бөмбөг дэлбэлэхээр сүрдүүлсэн иргэнийг ТЕГ-т шалгаж байна

Дани улсын нэгэн иргэн “Сэнтрал тауэр”-ын зургаадугаар давхарт “Бөмбөг дэлбэлнэ” хэмээн сүрүүлсэн хэрэг гарсан билээ.

Үүнээс болж тус барилгад байсан иргэдийг гаргаж, шуурхай хөл хорио тогтоосон. Дани улсын иргэн Консулын газрынхантай уулзуулсангүй хэмээн уурсаж, бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн аж.

Өдгөө тус иргэнийг Тагнуулын ерөнхий газарт шалгаж байна.

“Сэнтрал таэур”-ын удирдлагын зүгээс түрээслэгчиддээ дараах мэдэгдлийг гаргалаа.

Үүнд “Эрхэм хүндэт түрээсчлэгчидээ. “Сэнтрал таэур” барилга дотор тэсрэх бөмбөг тавьсан гэх албан бус мэдээлэл ирсний дагуу ЦЕГ, ТЕГ болон Онцгой байдлын алба зэрэг төрийн холбогдох байгууллагуудад цаг алдалгүй мэдэгдэж, холбогдох үзлэг шалгалт хийн 20:05 цагийн орчимд дуусгаж урьдчилсан дүгнэлтийг гаргалаа. Уг дүгнэлтээр “Сэнтрал таэур” барилгад ямар нэгэн тэсрэх бөмбөг байхгүй болох нь тогтоогдсон.

Тус барилгад байрлах нэгэн албан байгууллагад цаг авч уулзах хүсэлтэй байсан нэгэн гадаадын иргэний худал заналхийлэл бүхий болчимгүй үйлдлийн дүнд бөмбөг тавьсан тухай албан бус хуурамч мэдээлэл болохыг мэргэжилтнүүд тогтоолоо. Энэ талаар төрийн зохих байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсны мэдэгдэл хийнэ гэдэгт итгэж байна.

Иймээс түрээслэгч та бүхэн амгалан тайван байж, хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой болсныг мэдэгдэж байна. Энэ асуудлыг шалгах ажилд “Сэнтрал тауэр” барилгын Хөрөнгийн Менежментийн газар болон түүний аюулгүй байдлын алба төрийн холбогдох байгууллагуудтай цаг алдалгүй нягт хамтран ажилласан болохыг мэдэгдье” гэжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай