Я.Баяр “Алтан өд”-ийн эзэн боллоо

Я.Баяр “Алтан өд”-ийн эзэн боллоо

Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмыг Монголын зохиолчдын эвлэлийн 87 жилийн ойн өдөр буюу өнөөдөр /2017.01.09/ Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.

Яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл зэрэг төрлөөр наадмын шилдгүүд  тодорчээ.

Энэ жил тус наадмын яруу найргийн төрөлд өнгөрсөн онд хэвлэгдсэн номоороо 50 гаруй уран бүтээлч өрсөлджээ.  Ийнхүү яруу найрагч Я.Баяр “Таслал” номоороо уг шагналын эзэн болжээ.

“Алтан өд” наадмын 2016 оны шилдгүүдийг танилцуулж байна.

Яруу найргийн шилдэг бүтээл: Н.Мөнхбаяр “Дотоод цуурай”

Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээл: Л.Мөнхбат “Амин зүрхний хайр буюу шидэт сарнай”

Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээл: Д.Энхболд “Өвс ногоо аниргүй”

Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээл: Д.Пүрэв “Зүс буруу салхи”

Жүжиг киноны шилдэг зохиол: Д.Урианхай “Ханануудын амьдрал”

Утга зохиол судлалын шилдэг бүтээл:  Г.Бямбажав “Сэтгэлгээний эрх чөлөө ба ухамсрын урсгал”

Утга зохиолын шүүмжийн шилдэг бүтээл: Д.Хүү “Урлаг, утга зохиолын аман хэлбэрүүд”

Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээл: Н.Энхбаяр “Орчин үеийн Хятад яруу найраг”

Баримтат уран зохиолын шилдэг бүтээл: Ж.Баяржаргал “Монгол гарвальт суутан, цуутнууд”

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай