А.Баярцэцэг малчин бүсгүйн дүрд тогложээ

 “Mongolian cocial channel” студи “Явуулын хүн” уран сайхны киногоо тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Уг киноны гол дүрд АНУ-ын нийслэл Вашингтон хотод 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон “Торго модель” агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг тогложээ. Мисс А.Баярцэцэг уг кинонд Ариунаа гэх хөдөөний бүсгүйн дүр бүтээсэн аж. Уянгы төрлөөр бүтээсэн эл кинонд хөдөө ахуй, малчин ардын аж байдлыг тусгасан бөгөөд дүрүүдэд Гавьяат жүжигчин С.Дамдин, Ё.Цог, Л.Дэмидбаатар тэргүүтэй уран бүтээлч  тогложээ. Киноны ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан ажилласан байна. Киноны зургийг нэг сар гаруйн хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт авчээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай