"Бид4"-тэй "Оддын зүг" аял

Монголын рок поп урлагт хөвгүүдийн хамтлагийг өнгөлж яваа, тэр дундаа дөрвөл хоолойгоор дуулж, уран бүтээлээ тасралтгүй хүргэж буй "Бид4" хамтлагийнхан шинэ оны эхний долоо хоногт шинэхэн уран бүтээлээ сонсогчдодоо хүргэлээ. "Оддын зүг" хэмээх эл дууны үгийг ZZ буюу Э.Энхболд, аяыг "Титэм" хамтлагийн дуучин, продюсер Л.Тайванбат зохиожээ. Тус хамтлагийнхан энэхүү дууныхаа бичлэгийг "New star" студид, клипийг "Light tree" энтермайнментийн уран бүтээлчдээр хийлгэжээ. 

Уншигч та бүхэндээ "Бид4" хамтлагийн шинэ уран бүтээл болох “Оддын зүг” дууг хүргэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай