"Өнгөлөг өвлийн жаргалтай инээмсэглэл" сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлаж байна

“Монгол ньюс” ХХК-ийн www.unuudur.mn сайтаас санаачлан сар бүр уншигчдынхаа дунд сонирхолтой уралдаан зохион байгуулж, урамшуулж байхаар боллоо. Энэ сард та бүхэн “Өнгөлөг өвлийн жаргалтай инээмсэглэл” гэрэл зургийн уралдаанд оролцох боломжтой. Хүссэн хүн бүр уралдааны сэдэвт хамаарах нэг ширхэг гэрэл зургаа today@mongolnews.mn и-мэйл хаяг руу илгээснээр оролцогч болох боломжтой.

Гэрэл зургаа илгээхдээ:

1.      Овог нэр

2.      Гар утасны дугаар

3.      Зургийн тайлбарыг хамт илгээнэ үү.

Бүтээл хүлээн авах хугацаа:

Уралдаанд оролцох гэрэл зургийг 2017.01.15-ны 18.00 цаг хүртэл хүлээн авч 2017.01.16-ны өдөр https://www.facebook.com/mongolnewsmn фэйсбүүк хуудсанд цомог болгон байршуулна.

Шалгаруулах журам:

1. “Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаныхан уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 1-10 оноогоор дүгнэн 2017.01.16-нд пэйжид цомог болгон нийтлэхдээ авсан оноог танилцуулна.

2. 2017.01.16-ны Даваа гаригийн 09.00 цагаас 2017.01.29-ний Ням гаригийн 22.00 цаг хүртэл цомогт байрлах гэрэл зургуудад өгсөн like, share-ээр ялагчийг тодруулна. Like 1 оноо, Share 2 оноо. Жич: Зөвхөн “Өнөөдөр сонин” пэйж дэх уралдааны цомогт багтсан зургууд дахь Like, Share-ийг тооцох болно.

Уралдааны шагнал:

1-р байр: Тэрэлжид байрлах “UB2” зочид буудалд хосоороо хоёр хоног амрах эрх.

2-р байр: “Интегра” тоглоомын төвд гэр бүл, найз нөхөдтэйгээ тоглох 300.000 төгрөгийн эрх.  

2017.01.30-ны өдрийн 09.00 цагт уралдааны ялагчдыг www.unuudur.mn сайт болон “Өнөөдөр сонин” пэйжээрээ дамжуулан зарлах болно.

Өчигдрөөс илүү маргаашийг өнөөдөр бид бүтээнэ. Аз жаргалтай агшин хором бүрийг алдалгүй аргамжиж, гэрэл гэгээ, хайр, эерэг бүхнийг түүнээсээ мэдрээрэй. Та бүхэнд амжилт хүсье.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай