Яруу найрагч О.Цэнд-Аюуш үүцээ задаллаа

“Болор цом” яруу найргийн наадамд 2009 оноос хойш жил алгасалгүй айргийн тавд давхиж буй МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш шинэ оноо шинэхэн бүтээлтэй угтжээ. Тодруулбал, тэрбээр өөрийн нэгэн нууцхан хүслээ биелүүлж, шинэ оны босгон дээр уран бүтээлийн үүцээ задалж, хүүхэд багачуудад зориулсан “Амьтдын тухай захидлууд” номоо уншигчдын хүртээл болголоо.

Тэрбээр “Манан дундуур”, “Гунигт аяз”, “Аглагт гэрэлтэнэ” хэмээх гурван номоо шүлэг найрагт дуртай түмэндээ өргөн барьсан бөгөөд энэ нь түүний дөрөв дэх ном болж байгаа юм.

Яруу найрагч залуу “Амьтдын тухай захидлууд” номоо хамгийн боломжит үнээр худалдаалж байгаа бөгөөд гэртээ хүүхдээ хардаг, гадуур гарах боломжгүй ээжүүддээ зориулан үнэ төлбөргүй хүргэлт хийж байгаа гэсэн шүү.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай