МХЕГ-аас Монголбанкинд 482.3 грамм алт хүлээлгэн өглөө

МХЕГ-аас Монголбанкинд 482.3 грамм алт хүлээлгэн өглөө

Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдээс хураан авсан 923.26 сорьцтой, 482.3 грамм алтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан өнгөрсөн баасан гаригт Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өгөв.

Тус газрын Захиргааны журмаар хураасан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, худалдах, устгах зөвлөлийн 2016 оны арванхоёрдугаар сарын 13-ны шийдвэрийн дагуу дээрх алтыг ийн улсын орлого болгож байгаа аж. Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд хийсэн хяналт шалгалтын хүрээнд нийтдээ хоёр кг гаруй алтыг Монголбанкинд хүлээлгэн өгөөд буй юм байна.

Дашрамд дурдахад, тус газраас өнгөрсөн хугацаанд хууль бус олборлолтын улмаас улсын алтны нөөцөд учирсан хохирол гэж 3.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр компаниудад ногдуулжээ.

 Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдээс хураан авсан 923.26 сорьцтой, 482.3 грамм алтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан өнгөрсөн баасан гаригт Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өгөв. Тус газрын Захиргааны журмаар хураасан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, худалдах, устгах зөвлөлийн 2016 оны арванхоёрдугаар сарын 13-ны шийдвэрийн дагуу дээрх алтыг ийн улсын орлого болгож байгаа аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд хийсэн хяналт шалгалтын хүрээнд нийтдээ хоёр кг гаруй алтыг Монголбанкинд хүлээлгэн өгөөд буй юм байна.

Дашрамд дурдахад, тус газраас өнгөрсөн хугацаанд хууль бус олборлолтын улмаас улсын алтны нөөцөд учирсан хохирол гэж 3.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр компаниудад ногдуулжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай