“Сүлд спиннинг” шинэ салбараа нээлээ

Азийн хамгийн олон дугуйтай эргэлтэт дугуйн клуб болох “Сүлд спиннинг” клубийн захирал Г.Мөнхсүлд жил гаруйн өмнөөс эргэлтэт дугуйн спортыг Монголдоо хөгжүүлж эхэлснээс хойш 500 гаруй хүнийг илүүдэл жингээс нь салгаад буй. Одоогоор зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд эргэлтэт дугуйн 30 клуб үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт нийт 700 гаруй хүн хичээллэж байна.

Монголын эргэлтэт дугуйн спортын анхдагч “Сүлд спиннинг”-ийн хамт олон ч мөн үйл ажиллагаагаа өргөжүүлж, Шастины нэрэмжит III эмнэлгийн замын эсрэг талд 30 дугуйтай салбараа нээжээ. Тэд нийслэлчүүдийн “толгойг өвтгөдөг” асуудлуудыг бодолцон, автомашины зогсоолыг нэн тэргүүнд шийдвэрлэж, гаднаа 200 автомашины зогсоолтой газрыг сонгосон байна. Ингэснээр эргэлтэт дугуйн спортоор хичээллэхээр “Сүлд спиннинг”-ийг зорьж буй хэн бүхэн нийслэлийн хаанаас ч богино хугацаанд очиж, цаг заваа хэмнэх боломж нээгдэж байгаа юм.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай