УАШТ: О.Үйтүмэн П.Өнөрбатыг ялж, түрүүллээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт  хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.

Эрэгтэйчүүдийн 86 кг-д зодоглосон ОУХМ О.Үйтүмэн ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбатыг 7:4-өөр ялж түрүүллээ.

П.Өнөрбат энэ жилийн УАШТ-д жин өгсөн, 86 кг-д барилдсан юм. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай