Фото: Истанбулаас Москва хүртэлх Европын "ЗУД"

Туркийн Истанбул хотод цаг агаар эрс муудсантай холбогдуулж, ойролцоогоор 6000 зорчигч, бүхий нислэг саатаж, олон зуун автомашинууд замыг бүрэн цэвэрлэхийг хүлээсээр түгжрэл үүсгэж байна. Үзэгдэх орчин тааруу байгаагаас далайн усан онгоцууд ч замдаа гарч чадсангүй.

Туркийн Истанбул хот

Өнгөрсөн баасан гаригт Болгарын Софи хотод их хэмжээний цас унаснаар гол хурдны замууд хаагдаж, нислэгүүд хойшлогджээ. Тус улсын цахилгаан станцад догодлол гарснаас хөрш улсаасаа цахилгаан гуйж байгаа аж.

Болгарын Софи хот

Польш улсад энэ өвлийн хамгийн хүнд өдөр өнгөрчээ. Тус улсад долоон хүн хөлдөж үхсэн байсныг илрүүлсэн юм. Сербийн хурдны замд 27 машин осолдсон бөгөөд үүний улмаас 22 хүн гэмтэж, бэртсэн байна. Харамсалтай нь, үүний зургаа нь хүүхдүүд байсан аж. Украины 70 гаруй хот цахилгаан, эрчим хүчний дутагдалд орсон байна.

ОХУ-ын Москва хот

ОХУ-д Зул сарын баярын үеэр цельсийн -32.7 хүрсэн байна. Энэ нь сүүлийн 120 жилд ажиглагдаагүй хүйтэн байжээ. Тэдний баталж буйгаар 1891 оноос хойш ийм хүйтэн Зул сар үзээгүй гэнэ.

Германд их хэмжээгээр орсонц ас хайлсны улмаас усны хэмжээ даруй хоёр метрээр нэмэгдэж, зогсоолд байсан автомашиныг живүүлэх шахсан байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай