УАШТ: П.Өнөрбат, О.Үйтүмэн нар аваргын төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт  хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын аваргын төлөө ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ О.Үйтүмэн нар барилдахаар шалгарч үлдлээ.

Тэд өмнө нь 2016 онд Туркий Ясар Догугийн нэрэмжит тэмцээнд учраа таарахад П.Өнөрбат 10:0-ээр ялсан юм.

П.Өнөрбат жин өгсөж, 86 кг-д барилдаж буй юм. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай