УАШТ-2017: С.Батцэцэг П.Орхон нар аваргын төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт  хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын аваргын төлөө олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, ОУХМ П.Орхон нар аваргын төлөө барилдахаар шалгаран үлдлээ.

Өнгөрсөн жилийн УАШТ-ий 58 кг-д аваргалж, анхны түрүүгээ хүртсэн П.Орхон жин өгсөн,  63 кг-д зодоглож байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай