Халдлагад өртсөн эрийн амийг лэптоп нь аварчээ

Флоридагийн онгоцны буудалд болсон халдлагын үеэр Стив Фраппер хэмээх эрийн амийг зөөврийн компьютер нь аварчээ. Энэ халдлагыг цагтаа цэрэг байсан Эстебан Сантиаго хэмээх эр өнгөрсөн баасан гаригт үйлдэж, үүний улмаас таван хүн амиа алдсан төдийгүй найман хүн шархадсан юм.

Буун дуу сонсогдсоны дараа ноён Фрапперийн нурууг хэн нэг нь цохих шиг мэдрэмж төрсөн байна. Тэрбээр энэ талаар "Хэрэг явдал болсны дараа би ариун цэврийн өрөөнд ороод цүнхээ шалгаж үзсэн. Харин бууны сум миний лэптопд гацчихсан байсан" гэж ярьжээ. Ингэж тэр амьд үлдсэн байна. Харин холбооны мөрдөх товчооныхон бууны сумыг авч явсан байна.

Энэ хэргийг цагтаа Иракт алба хашиж байсан 26 настай цэрэг эр Эстебан Сантиаго үйлдсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр түүний гэр бүлийнхэн нь дайнаас хойш сэтгэцийн эмгэгтэй болсонд сэтгэл зовж байсан аж.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай