Ш.Түмэнцэцэг УАШТ-д хоёр жил дараалан түрүүллээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт  үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож байна.

Эмэгтэйчүүдийн 69 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Ш.Түмэнцэцэг Н.Чанцалнямыг 12:0-ээр ялж, түрүүллээ. Тэрбээр ийнхүү УАШТ-д хоёр жил дараалан түрүүлж байгаа нь энэ.

Ш.Түмэнцэцэг өнгөрсөн жилийн УАШТ-д гавьяат тамирчин О.Насанбурмааг ялж, түрүүлсэн. Тэрбээр тийнхүү 2009 оны түрүүлснээсээ хойш аваргалж чадаагүй байсан "хар цуврал"-аа зогсоосон юм. 

Энэ жингийн шилдгүүдийн нэг ДАШТ-ий гурван хүрэл медальт О.Насанбурмаа УАШТ-ийг өнжлөө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай