"Харь гаригийн хүү"-д хагалгаа хийжээ

Дэлхийн хамгийн том толгойтой хүн гэгдээд буй энэтхэг хүү Мритюнжай Дас дөнгөж долоон сартайдаа тархинд нь ойролцоогоор дөрвөн литр усаар дүүрэн, толгой нь яг л тарвас шиг хэмжээтэй байжээ. Түүний тархины диамтерийн хэмжээ 96 см байсан бөгөөд ачит эмч нар хагалгаа хийсний үр дүнд энэ хэмжээ нь 70 см болж багасаад буй гэнэ.

Түүнийг эмчилж буй эмч нарын мэдээлснээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-ноос эмчийн хяналтанд байгаа аж. Хүүгийн тархи ойролцоогоор 5.5 литр усаар дүүрсэн байна. Эмч нар хагалгаа хийсний үр дүнд 3.7 литр усыг авч чадсан байна.

Түүний ээж 35 настай Камалеш Дасын хувьд ойр тойрных нь хүмүүс хүүг нь том толгойтой, сүнсэн хүү, эсвэл мангас гэж хочилдогт эмзэглэдэг гэдгээ ярьжээ. Тэрбээр хүүгээ хурдхан эдгээж, хүмүүс болон хөрш нартаа чөтгөр төрүүлээгүй гэдгээ харуулах хүсэлтэй байгаа аж.

Хүүгийн өвчнийг латин хэлэнд HYDROCEPHALUS хэмээн нэрлэдэг. Энэ нь грекээр тархины ус, тархин дахь ус гэх утгатай аж. Гэхдээ тархинд ус дүүрсэн хэрэг биш бөгөөд тархи, нугасны шингэн гэнэ. Энэ өвчний гол шинж тэмдэг нь толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хараа муудахад хүргэдэг. 

Одоогоор хагалгаа хийлгэсэн хүүгийн бие хурдан илааршиж байгаа ч эмнэлгээс гарах болоогүй байна.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай