ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

ХХААХҮ-ийн  сайд П.Сэргэлэн аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар үр дүнгийн гэрээ байгуулж, баталгаажууллаа.  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 21 аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээг өнөөдөр /2017.01.06/ төрийн ордонд үзэглэлээ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт 2017-2020 онд баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэл, мал амьтны эрүүл мэнд,  хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд  үйлдвэр хоршоо,  дотоодын худалдаа нийтийн хоолны үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн орон нутгийн удирдлагатай өвөлжилт хаваржилт, хаврын тариалалт, ургац хураалт, мал төллөлтийн үеэр хамтран ажиллах юм .

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай