Бангладешийн "МОДОН ХҮН" 16 удаа хагалгаанд оржээ

Бангладешийн иргэн Абул Бажандар хэмээх эр дэлхийд ховор тохиолдох хачирхалтай өвчтэй хүн. Түүний гар дээр их хэмжээний үү ургаснаас эмнэлгийн бараа харах болжээ. Тэрбээр дэлхий дээр ийм өвчтэй гэж бүртгүүлсэн дөрвөн хүний нэг юм. Энэ жил 27 настай тэрбээр өмнө нь дугуйгаар хүн зөөдөг ажил хийдэг байжээ. Харамсалтай нь, энэ өвчнийхээ улмаас ажлаа хийх нь бүү хэл гурван настай охиноо ч тэвэрч чадахгүй болсон байна.

Абул Бажандар нийт 16 удаа хагалгаанд орж, таван кг "чулууг" салгаж авсан байна. Абул анхныхаа хагалгаанд жилийн өмнө орсон аж. 

Тэрбээр ийм өвчинтэй болохоосоо өмнө эхнэр Халима Катунтай танилцсан бөгөөд түүнийг анх хагалгаа хийлгэсэн өдрөөс хойш тэд эмнэлэгт амьдрах болжээ. Харин одоо тэр бараг бүрэн эдгэрсэн бөгөөд дахин ганц, хоёр хагалгаанд орох шаардлагатай байгаа юм.

Бажандар "Би охиндоо их санаа зовж байна. Дахин ийм өвчтэй болохгүй байх гэж найдаж байгаа" гэж ярьжээ. Тэрбээр эмнэлгээс гарсныхаа дараа жижиг бизнес хийхээр төлөвлөсөн бөгөөд орлогоороо өөр шигээ өвчтэй хүмүүст туслах сан байгууллахаар болжээ. 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай