Түгжрэл үүсгэгчдийг “1900-1234” дугаарт ховлодог боллоо

Автомашинууд төв замаас бусад газарт ч түгжирдэг. Ийм төрлийн түгжрэл голдуу орон сууцны хороолол дунд, аж ахуйн нэгж, байгууллагуудын орчимд буюу автомашины зориулалтын зогсоолгүй газарт үүсдэг. Хэн нэгэн тоомжиргүй жолоочийн буруутай үйлдлээс болоод замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болж, цаг алдаж ажил нь цалгардахад иргэд ихээхэн бухимддаг. Тэгвэл Авто тээврийн үндэсний төвийн 1900-1234 гэсэн лавлах утас руу залгаснаар зохиомол түгжрэлээс гарах боломжтой аж.

Түгжрэл үүсгэсэн тээврийн хэрэгсэл хүнгүй, жолоочтой холбоо барих утасны дугаар тодорхойгүй үед иргэд дээрх дугаар руу залгаж, эзнийг нь дуудах боломжтой юм байна. Тодруулбал, операторууд тухайн автомашиныг улсын дугаараар нь шүүж, эзнийг нь тогтоогоод хэрэглэгчтэй шууд холбож өгөх үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Энэхүү үйлчилгээг иргэд ажлын өдрүүдэд 07.00-22.00, бямба, ням гаригт 08.00-20.00 цагт авах боломжтой. Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний хяналтын хэлтсийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тус төвд өдөрт дунджаар 80-120 үйлчлүүлэгч ханддаг бөгөөд баяр ёслолын үеэр ачаалал нь 2-3 дахин нэмэгддэг гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай