Хүрээ их тахилгыг бямба гарагт айлдана

Хүрээ их тахилгыг бямба гарагт айлдана

Номын их сахиус Дорж Шүгдэнгийн “Хүрээ их тахилга” өвлийн эхэн сарын шинийн 10-нд буюу энэ сарын 7-нд “Корпорайт” зочид буудал болно. Тахилгад Монгол хувилгаан Зава Дамдин Ринбүчи болон Дэлгэрийн Чойрын хийд, Амарбаясгалант хийд тэргүүтэй 10 гаруй хийдийн шавь нар оролцож ном хурах юм байна.

Зава Дамдин Ринбүчи энэхүү их тахилгын талаар “Өнгөрсөн сарын 11-нд Ямнадаг бурхан ба Дорж Шүгдэнгийн авшиг хүртээсэн билээ. Түүнд 10 гаруй мянган  сүсэгтэн олон цугларсан. Харин шинэ ондоо дахин номын барилдлагаар уулзах гэж байгаадаа баяртай байна. Дорж Шүгдэн нь эрт дээр үеэс үүх, түүх, ном сахиус, бичиг шастиртай сахиус юм. Богд хаант Монгол Улсын үед үүнийг төрийн нэг сахиусаар өргөмжилж шүтэж байсан түүхтэй. Энэ сахиус  нь дөрвөн үйлсийн,  дөрвөн дүр тойруулсан нийт язгуурын таван сахиустай юм” хэмээн ярьлаа.

Уг хуралд цан, бишгүүр, дун, бүрээ тэргүүтэй олон төрлийн хөгжмийн зэмсэг ашиглан заллага, тахилга, магтаал, наминчлал, бясалгал зэргийг айлдах гэнэ. Мөн үүнийгээ жил бүр уламжлал болгон өвлийн дунд сард хурахаар болжээ.Энэхүү ёслолыг сүсэгтэн олонд үнэ төлбөргүй айлдахаар болсоноо тэрээр нэмж хэллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай