Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ажиллалаа

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ажиллалаа

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга нар өнөөдөр буюу 2017 оны 1 сарын 5-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

ЦССҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр төвийн үйл ажиллагаа болон шинээр нэвтрүүлж буй технологиудынхаа талаар танилцуулга хийлээ. Тус төвд 2016 онд цус цуглуулах, үйлдвэрлэх, шинжлэх, хадгалах, тээвэрлэх, цахим бүртгэлийн нийт 108 нэр төрлийн 7.3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэгдсэн байна. Харин аймгуудын Цусны салбар төвүүдэд нийт 9.9 тэрбум төгрөгийн 60 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэгдсэн ба донорын тухтай орчинг бүрдүүлж, 2 тэрбум төгрөгийн барилгын засварын ажлыг тус тус хийж гүйцэтгэжээ. Мөн ЭМС-ын 2016 оны 93 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төвийн бүсийн зарим аймгуудаас сорьц тээвэрлэж эхэлсэн болон 2016-2017 онд хэрэгжүүлэх “Цахим төв” төслийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар танилцууллаа.   Тухайлбал, Цусны албаны мэдээлэл, удирдлагын систем (Blood service information management system) нь Засвар үйлчилгээ, удирдлагын систем, хүйтэн хэлхээний температур хяналтын систем, чанарын хяналтын систем болон тайлан, мэдээллийн систем, үндсэн үйл ажиллагааны нэгдсэн программ хангамжийг Цусны албанд нэвтрүүлж эхлээд байна.

Сайд А. Цогцэцэг төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Засгийн газрын Мөрийн хөтөлбөр болоод өнгөрсөн хугацаанд цаашид ЭМЯ-наас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга хэмжээний талаар тус төвийн ажилтнуудад мэдээлэл хийж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар эмч мэргэжилтнүүдийн саналыг сонсов.

Тэрбээр хэлэхдээ төвд нэвтрүүлж буй шинэ технологиудыг нутагшуулах, бусад эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд таниулах, мэдээлэл хүргэх чиглэлээр ажиллахыг онцолж, цаашид ЭМЯ-ны зүгээс бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай