С.Зориг агсны хэргээр яллагдсан Б.Содномдаржаагийн гэр бүлийнхэн шинэ баримт дэлгэнэ гэв

С.Зориг агсны хэргээр яллагдсан Б.Содномдаржаагийн гэр бүлийнхэн шинэ баримт дэлгэнэ гэв

Ардчилсан хувьсгалын анхдагч С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсанаас хуулийн байгууллагаас  хойш удтал шалгалт явуулсаны эцэст хэргийн шүүх хурал өнгөрсөн сард болсон билээ.

Хорих 461-р ангид таван өдөр  хаалттай горимоор үргэлжилсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн харьяат гурван иргэнийг гэм буруутай гэж үзэн ялын дээд хэмжээг оноосон юм.

Яллагдагчдын ар гэрийнхэн  шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй  байгаагаа шүүх хурлын дараа мэдэгдэж, давж заалдахаа илэрхийлж байлаа. Яллагдагч Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн энэ сарын 7-ны өдөр буюу бямба гаригт 12 цагаасЭрдэнэт хотын Соёлын төвийн  урд талбайд тайван жагсаал хийж, “С.Зоригийн хэрэг”-ийн шинэ баримтыг дэлгэнэ гэж мэдэгдлээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай