Ерөнхий сайд нэгдүгээр сарын 1-нд мэндэлсэн 121 нярайд гарын бэлэг гардууллаа

Энэ оны нэгдүгээр сарын 1-нд Монгол Улсын хэмжээнд 121 хүүхэд мэндэлсэн билээ. Ижий, ааваа баярлуулсан хорвоод мэндэлсэн 121 нярайд Ерөнхийсайд Ж.Эрдэнэбат гарын бэлэг гардууллаа. Ерөнхий сайд болон түүний гэр бүлийнхэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, "EXCLUSIVE" компанийн бүтээгдэхүүнээс бэлгээ сонгожээ.

Ерөнхий сайд бэлгийн хамт илгээсэн мэндчилгээндээ:

Эрхэм дүү ..... Танаа

Удам судрынхаа нэр хүндийг өргөж
Ураг элгэндээ өрх, бүл нэмэн
Ухаант дээдсийн өв эрдмийг дээдлэн
Улс Монголынхоо гал голомтыг бадраах
Уужим саруул ухаантай сайн хүмүүн болоорой

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ-ын гэр бүлээс

2017.01.01 гэжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай