Б.Цогтгэрэл: Монгол хүн эрхи бариад явах энгийн үзэгдэл

Зам тээврийн, хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй ажлын хэсэг Хөшигийн хөндийд баригдсан олон улсын шинэ нисэх буудлыг хүлээн авах Улсын комисс байгуулан энэ оны эхнээс ажиллаж байгаа билээ. Энэ сарын 2-ноос эхэлсэн шалгалтын ажлын үеэр Б.Цогтгэрэл сайд эрхи барин, хээвнэг алхсан нь цахим ертөнцөд нэлээд шүүмжлүүлж, "Шашин, төрийг хослон баригч" хэмээх шинэ хоч хүртэл аваад буй.

Тэрбээр энэ талаар өөрийн албан ёсны цахим хаягтаа "Бүтэн сайнд шинэ он гарлаа яахав бусдын л адил ном уншуулаад бурхан болоочиддоо буян хийгээд (49хоног нь тохиосон) эрхи хармаалчихсан байсын.

Маргааш нь тэр чигтээ тэр өмдөө өмсөөд Хөшгийн хөндий явсан юмаа. Гартаа эрхи барьсан хүн анх удаа харсан юмуу? Эсвэл надаас зүгээр л өө хайсан улсуу? Пүү пай гээд сүйд болж байнаа хэсэг хүн.

Монгол хүн эрхи бариад явж байх энгийн үзэгдэл хүний л амьдрал шүүдээ" хэмээн нийтэлжээ.

Энэ талаарх зарим хүний онцлох сэтгэгдлүүдийг сонирхуулъя.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай