БИЧЛЭГ: УТААНЫ талаар хэлэлцэж байхад Н.Амарзаяа гишүүн хээвнэг бохь зажлан суув

Утааны асуудал жил бүр л нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлж, дарга нарын шүдний өвчин болдог билээ.

Нийслэлчүүд бид тодорхой хэмжээнд эрүүл мэндээрээ хохирч, утаа нэгэнт аюулын харанга дэлдээд удаж буй. Саяхан "Утааны эсрэг ээж аавууд" холбооноос жагсаал зохион байгуулж, төрд дуу хоолойгоо хүргэсэн.

Эл жагсаал үр дүнгээ өгч, УИХ-ын гишүүд төдийгүй төрийн томоохон албан тушаалтнууд утааны тухай ам нээдэг болоод буй нь сайшаалтай.

Гэхдээ "үл тоож" буй зарим нэгэн нь ч бас байгаа бололтой. "Утааны эсрэг авах арга хэмжээний тухай" байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хээвнэг бохь зажилан суусан нь хүмүүсийн дургүйцлийг нэлээд төрүүлж, цахим ертөнцөд шүүмжлүүлж байна.

Үр хүүхэд, ирээдүй хойчийнхоо төлөө утааны эсрэг хамгийн түрүүн хөөцөлдөх учиртай эмэгтэй гишүүдийн төлөөлөл ийн суугаа нь хүмүүсийн дургүйцлийг бүр их төрүүлж байгаа нь мэдээж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (68)

Илгээх

Энэ тухай