Анхаар !!! УНТЭ-ийн Чих хамар хоолойн тасгаас сэрэмжлүүлж байна

Анхаар !!! УНТЭ-ийн Чих хамар хоолойн тасгаас сэрэмжлүүлж байна

УНТЭ-ийн Чих хамар хоолой судлалын тасгийн хамт олноос дараах сэрэмжлүүлэгийг ирүүлжээ.

Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе.
Энэ удаа та бүхэнд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү мэдээллийг оруулахаас өөр аргагүй боллоо. Сүүлийн үед бидний хэнэггүй байдал, дур мэдэн эмчилгээ хийлгэж байгаа, антибиотекийн зохисгүй хэрэглээ зэргээс үүдэлтэйгээр хоолойны махны идээт үрэвслээс /ангина/ шалтгаалсан эрүү, хүзүүний буглаат үрэвсэл, түүнээс үүдэлтэй амь насаа алдах, гоо сайхны хувьд нөхөж баршгүй хохирол учрах нь эрс нэмэгдэж байна. Иймд та бүхэн өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд мэргэжлийн эмчид хандахыг хүсье.

Энэхүү эмчлүүлэгч маань эдгээд эмнэлгээс гарах гэж байгаа бөгөөд УНТЭ-ийн Эрүү Нүүрний Мэс Заслын Тасаг, Мэдээгүйжүүлэг Хагалгааны Нэгдсэн тасаг, Эрчимт Эмчилгээний Тасгийн чадвартай сэтгэл зүтгэлтэй хамт олондоо чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (30)

Илгээх

Энэ тухай