Истанбулд халдлага үйлдсэн этгээдийн бичлэгийг ил болгожээ

Истанбулын шөнийн цэнгээний газарт халдлага үйлдсэн этгээдийн бичлэгийг цахимд ил болгожээ. Үүнийг хяналтын камераар авсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар халдлага үйлдсэн эр Казахстан эсвэл Киргызстан улсын иргэн байж магадгүй аж. 

Цагдаагийнхан энэ хэрэгт холбогдуулж хэд хэдэн хүнээс байцаалт авсан бөгөөд үүний дотор клубийн ойролцоо зогссон таксины жолооч багтаж байгаа аж. Түүнчлэн нас барсан хүмүүсийн заримыг нь тодорхой болгожээ. Тодруулбал, Ливаны нэртэй бизнесман болон түүний охин нас барсан гэнэ. Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг такси барьж зугтсан гэж үзэж буй. Тиймээс ойр хавьд явж байгаа сэжиг бүхий автомашиныг саатуулж, шалгаж эхэлсэн байна. Мөн алуурчинтай төстэй хоёр ч хүний сураг гарсан бөгөөд цагдаагийнхан тэр хавьд очиж, шалгалт хийж эхэлсэн гэнэ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай