Мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэхийг анхааруулав

БНХАУ, БНСУ-ын нийслэл болон зарим муж улсын нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа тухай Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад хандаж сэрэмжлүүлэг гаргажээ. Тус байгууллагаас манайд ирүүлсэн мэдээллийн дагуу ОБЕГ-аас зарим аймаг, сум, орон нутгийн мал эмнэлэг, гоц халдварт, хилийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудад сэрэмжлүүлэг өгч, хоорондоо нягт уялдаа холбоотой хамтран ажиллахыг үүрэг болгожээ. Хилийн чанадаас мал, амьтны гоц халдварт өвчин орж ирэхээс сэргийлэх тухай дээрх мэдээг нэн түрүүнд хилийн аймгууд болох Баян-Өлгий, Ховд, ГовьАлтай, Баян хонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт илгээгээд байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай