Монголчууд визгүй зорчих орнуудын нэгдсэн мэдээлэл

Монголчууд визгүй зорчих орнуудын нэгдсэн мэдээлэл

Өнөөдрийн байдлаар манай улсын иргэд 20 гаруй улсад визгүй зорчиж байгаа юм байна.

Энгийн, албан, дипломат паспорттай иргэд заасан хугацаанд визгүй зорчих боловч зарим хэлэлцээрт пасспортыг төрлөөс гадна тус улсад ирсэн зорилгоос шалтгаалан визгүй зорчих эрхийг нь мөн заасан байдаг байна.

Хэрэв таны зорчихоор төлөвлөж буй улс доорх жагсаалтад байхгүй бол дараах холбоосоор орж визийн нөхцөл, бүрдүүлэх бичиг баримтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. http://www.visahq.com/

Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай.

НҮБ-ын паспорт бүхий албан хэргээр зорчих, оршин суух НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын албан хаагчид манай улсад визгүй зорчиж байна.

Иргэд визгүй зорчих улс:

  1. Беларусь 90 хүртэл хоног 2013.09.04
  2. Бразил 90 хүртэл хоног 2015.09.21
  3. Хонконг 14 хүртэл хоног 1998.06.18
  4. Израйль 30 хүртэл хоног 1996.03.12
  5. Казахстан 90 хүртэл хоног 1994.12.02
  6. Киргиз 90 хүртэл хоног 1999.12.04
  7. Куба 30 хүртэл хоног 2001.10.08
  8. Макао 90 хүртэл хоног 2004.07.03
  9. Малайз 30 хүртэл хоног 1994.06.06
  10. Сингапур 14 хүртэл хоног 1990.03.09
  11. Украин 90 хүртэл хоног /Албан ёсны урилгатай тохиолдолд/
  12. Филиппин 21 хүртэл хоног 1994.05.13
  13. Хятад 30 хүртэл хоног 1989.03.30
  14. ОХУ 30 хүртэл хоног 2014.09.03
  15. Tайланд 30 хүртэл хоног 2008.01.13
  16. Турк 30 хүртэл хоног 2013.10.10
  17. Серби 90 хүртэл хоног 2013.11.08
  18. Индонез 30 хүртэл хоног 2016.03.22

Дипломат, албан болон албаны зориулалттай Е паспорттай иргэд 30 хүртэл хоног визгүй зорчино.

  1. Лаос 30 хүртэл хоног 2007.10.14

Дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчих орнууд:

  • БНАСАУ- 90 хүртэл хоног
  • Болгар- 90 хүртэл хоног
  • Бразил- 90 хүртэл хоног
  • Вьетнам- 90 хүртэл хоног
  • Мексик- 90 хүртэл хоног
  • Орос-90 хүртэл хоног
  • Румын- 30 хүртэл хоног
  • Словак-90 хүртэл хоног
  • БНСУ-90 хүртэл хоног
  • Унгар- 30 хоног хүртэл
  • Чех-90 хоног хүртэл /зөвхөн дипломат паспорт/
  • Чили-90 хүртэл хоног
  • Энэтхэг-90 хүртэл хоног
  • Польш-90 хүртэл хоног
  • Индонез-30 хүртэл хоног
  • Кипр-90 хүртэл хоног
  • Камбож-30 хүртэл хоног
  • Бруней-14 хүртэл хоног
  • Кувейт-90 хүртэл хоног
  • Перу-90 хүртэл хоног
  • ХБНГУ-90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/
  • Колумб-30 хүртэл хоног
  • Франц-90 хүртэл хоног
  • Мьянмар-30 хүртэл хоног
  • Эстони-90 хүртэл хоног
  • Итали-90 хүртэл хоног / зөвхөн дипломат паспорт)
  • Туркменистан-30 хүртэл хоног
  • Латви- 90 хүртэл хоног

Бусад хөнгөлөлт

1 АНУ Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно.АНУ-ын иргэд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчино. 2001.07.06
2 ИБУИНВУ Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон. 2009.06.29
3 Япон Япон Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан бол 2016 онд ДИПЛОМАТ паспорт эзэмшигчид Япон руу 30 хоногийн дотор ВИЗГҮЙ зорчихоор болсон. 2010.04.01 - 2016.10.14
4 ХБНГУ ХБНГУ-ын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан. 2013.09.01
5 Канад Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно.Канад Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан. 2013.06.04

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

Илгээх

Энэ тухай