ХБК: 2017-2018 оны элсэлтийн шалгалтын хуваарь

ХБК: 2017-2018 оны элсэлтийн шалгалтын хуваарь

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн ирэх жилийн элсэлтийн уралдаант шалгаруулалт эхлэх гэж байна. Ирээдүйн авьяастнуудыг эртнээс нээн илрүүлж, илүү чадварлаг мэргэжилтэн болгохын төлөө хичээн ажилладаг тус сургууль дараах мэргэжлээр элсэлт авах юм байна. 

ЭЛСЭЛТ 2017-2018

I. Хөгжим Бүжгийн Коллеж нь 2017-2018 оны хичээлийн жилд дараах мэргэжлүүдээр элсэлт авна.

1. 1-р ангид /2011 онд төрсөн хүүхдүүдийг/

Төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл /альт/, морин хийл /виолончель/ хөгжмийн мэргэжлээр

2. 6-р ангид / одоо 5-р ангид сурч байгаа сурагчдаас/

Үндэсний хөгжмөөр морин хуур, хуучир, их хуур, ятга, шанз, ёочин, эвэр бүрээ, ардын бишгүүр,баялаг бишгүүр, лимбэ хөгжмүүд ба контрбасс хөгжмийн мэргэжлээр,

3. 6-р ангид /одоо 5-р ангид сурч байгаа сурагчдаас/

Үлээвэр хөгжмөөр флейт, гобой, кларнет,фагот, труба, валторн, тромбон, туба хөгжмүүд ба цохивор хөгжмийн мэргэжлээр

4. 6-р ангид /одоо 5-р ангид сурч байгаа сурагчдаас/ сонгодог бүжгийн мэргэжлээр

5. Коллежийн 1-р курсэд /одоо 12-р ангид сурч байгаа сурагчдаас/ циркийн мэргэжлээр элсэлт авна.

II . Элсэгчдийн бүртгэл.

Элсэгч нь бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлэн ирнэ.

  1. Төрсний гэрчилгээ
  2.  Эцэг эхийн иргэний үнэмлэх /асран хамгаалагчийн/
  3.  Элсэлтийн хураамж 10000 төг

III. Элсэлтийн шалгалт авах

Мэргэжлийн шалгалт 3 шаттай явагдана. Элсэгч нь өөрийн биеэр ирж бүртгүүлэн 1-р шатны шалгалтанд орох ба тухай шатны шалгалтанд тэнцсэн сурагчид дараагийн шатны шалгалтанд орно. Мэргэжлийн 3-р шатны шалгалтанд тэнцсэн сурагчдыг 2017 оны 1-р сарын 16-наас 2017 оны 02-р сарын 10-ны хооронд мэргэжлийн болон хөгжмийн онолын бэлтгэл сургалтанд хамрагдаж шалгалт өгнө.

Мэргэжлийн шалгалтанд тэнцсэн үндэсний хөгжим, үлээвэр хөгжим, сонгодог бүжгийн мэргэжлээр элсэгчдээс 5-р ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд монгол хэл, математикийн хичээлээр шалгалт авна.Ерөнхий эрдмийн 2 хичээлийн шалгалтанд хангалтгүй дүгнэгдсэн сурагчдыг элсүүлэхгүй болно.

Мэргэжлийн шалгалтыг дараах үзүүлэлтүүдийн дагуу авах ба үзүүлэлт тус бүрийг 1-5 оноогоор үнэлнэ.

1.Хөгжмийн мэргэжлээр элсэгчид

  • Хөгжмийн сонсгол
  • Ритм-хэмнэл
  • Хөгжмийн тогтооц
  • Бие эрхтний тохиромж

· 2. Бүжгийн мэргэжлээр элсэгчид

  • Хөгжмийн сонсгол
  • Ритм-хэмнэл
  • Хөдөлгөөний эвсэл
  • Бие эрхтний тохиромж /10 үзүүлэлттэй/

3.Циркийн мэргэжлээр элсэгчид

  • Хөгжмийн сонсгол
  • Хөдөлгөөний эвсэл
  • Бие эрхтний тохиромж
  • Сэтгэн бодох чадвар

Мэргэжлийн болон хөгжмийн онолын бэлтгэл хичээлийн шалгалтанд авсан нийлбэр дүнгээр жагсаалт гарган, элсэлтийн хяналтын тоонд багтсан сурагчдад суралцах эрхийн бичиг олгоно.Суралцах эрхийн бичиг авсан сурагчид 2017 оы 08-р сарын 29-30-ны хооронд бүртгүүлэн тус сургуульд элсэн суралцана.

IV. Элсэлтийн шалгалтын цагийн хуваарь

Элсэлт 2017 оны 01-р сарын 09-өөс 2017 оны 02-р сарын 15- ны хооронд явагдана.

I шат

2017 оны 01 сарын 09,10, 11-ны өдрүүдэд

09.00-13.00 цаг

14.00-17.00 цаг

II шат

2017 оны 01 сарын 12, 13-ны өдрүүдэд

09.00-13.00 цаг

14.00-17.00 цаг

III шат

2017 оны 01 сарын 14-ны өдөр

09.00-13.00 цаг

14.00-17.00 цаг

Бэлтгэл хичээл

2017 оны 01 сарын 16-наас 2017 оны 02-р сарын 10-ны хооронд

Ерөнхий эрдмийн хичээлийн шалгалт

2017 оны 02-р сарын 10-ны өдөр

10.00 цагт

Бэлтгэл хичээлийн шалгалт авах

2017 оны 02-р сарын 13-ны өдөр

Элсэлтийн шалгалтын дүн 2017 оны 02-р сарын 13-15-ны хооронд гарна. 

Холбогдох утас: 99769114, 99146963

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай