Истанбулын халдлагад өртөж, амиа алдсан иргэдийн тал нь Турк биш

Истанбулын шөнийн клубт буутай эрийн халдлагад өртөж, 39 хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархадсан билээ. Туркийн дотоод хэргийн сайдын мэдээлснээр нас барсан иргэний тал хувь нь гадаадын харьяат байсан гэнэ. Тодруулбал, Саудын Араб, Морокка, Ливи, Ливан зэрэг 10 орны иргэд байсныг баталжээ.

Саудын Арабын таван иргэн амиа алдсан болохыг Турк дахь тус улсын консулын газар мэдээлсэн бол 10 гаруй иргэн шархадсан гэнэ. Түүнчлэн Йордан улсын гурван иргэн амиа алдсан төдийгүй дөрвөн хүн гэмтсэн байна. Мөн Тунисын хоёр иргэн алагдсаныг мэдэгдэв.

АНУ-ын нэг иргэн шархадсан бол ОХУ-ын Элчин сайдын яамнаас тус улсын иргэн эмэгтэй өөд болсныг баталлаа. Түүнчлэн тунис нөхөртэй Францын иргэн нэг эмэгтэй нас барсан байна. Түүний нөхөр энэ халдлагаар бурхан болсон бөгөөд Францын гурван иргэн шархаджээ. Бельгийн дотоод хэргийн сайдын мэдээлснээр нас барсан нэг иргэн тус улсын харьяат байж магадгүй аж.

Израилийн иргэн 19 настай охин халдлагаар бурхан болжээ. Кувейтийн иргэн мөн өөд болсон аж.

Энэтхэгийн хоёр иргэн нас барсны дотор өмнөх ерөнхий сайдын хүү нь байсныг албаны хүмүүс нотлов. Халдлага гардаг орой ойролцоогоор 600 гаруй хүн шөнийн клубт байсан гэнэ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай