2017 оны ордуудын болон Гал Тахиа жилийн зурхай

2017 оны ордуудын болон Гал Тахиа жилийн зурхай

Жил орж байгаа хүний хувьд – уран бүтээлч, эмзэг, амьдралыг үнэлж хайрладаг, эрх чөлөөг эрхэмлэдэг, зөвхөн онцгой нөхцөлд хэрүүл маргаан дэгдээх нэгэн ажээ. Ирэх жил бүх ордуудад тайван, амжилттай жил байхаар бууж байгаа хэдий ч амжилтын хэмжүүр нь адилгүй байх нь мэдээж. Таны орд амжилт дүүрэн байх эсэхийг та удахгүй мэдэх болно. Гал тахиа жил нь 2-р сарын сүүлээр морилон ирнэ. Хэрвээ тахиа жил гарч ирэнгүүтээ тайван байвал хаврын сүүлээр эхлээд гэнэтийн бэлгээр биднийг баярлуулах ажээ.

Энэ жил амьдралдаа гарах өөрчлөлтийг тайвнаар хүлээж авахыг зөвлөж байна. Залхууг үзэн яддаг хүмүүсийн хувьд хөдөлмөрийн үр шимийг жинхэнэ утгаар нь амсана. Гэхдээ 2017 онд үр дүнг нь үзэх гэж яарсны хэрэггүй, өөрт зөв гэсэн хувилбарыг сайтар судалж байж сонгохыг зөвлөж байгааг хүлээн авна уу.

Тахиа анхаарлын төвд байхыг хүсдэг, энэ жил та ч тийм байж болно – имижээ өөрчилж туршилт хий, өөрчлөлт болгон сайнаар эргэх болно. Аливаа туршилт хийхээс бүү татгалзаарай.

Тахиа жилд оюуны хөдөлмөр үр шимээ өгнө, хэрвээ та уран бүтээлч хүн бол энэ боломжийг ашиглах ёстой. Хэрвээ та зөв замыг сонгосон бол амжилт, мөнгө, нэр хүнд бүгд өөрөө ирнэ гэдэгт найдаж болно. Санхүүгийн байдал Тахиа жилд тогтвортой байхаар буужээ. Овойж оцойж баяжихгүй ч гэсэн дээр хэлсний дагуу зөв замаар явбал та мөнгөөр тасрахгүй эд хөрөнгөө арвижуулах боломж нээлттэй.

Тахиа гэдэг амьтан хаанаас ч хоолоо олоод иддэг амьтан тул та нүдээ нээн сайтар ажиглавал өчүүхэн зүйлээр ч ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

Тахиа эв нэгдлийг эрхэмлэдэг тул хэрүүл маргаан багатай жил байна. Хэрвээ жил орж байгаа бол бүр ч тайван байж болно. 2017 онд амралтаа урьдчилан төлөвлөхгүй байхыг зөвлөж байна – тухайн үед гайхалтай санаа, боломж гарч болзошгүй тул амралтын төлөвлөгөөг түр хойш нь тавь.

Тахиа үнэнч, эмзэг амьтан – түүнтэй нөхөрлөхөд маш сонирхолтой байх болно. 2017 оны хувьд маш олон хүнтэй танилцаж танилынхаа хүрээг тэлнэ, хэрвээ та гэр бүлгүй бол амьдралдаа өөрчлөлт гаргах болно. Гэр бүлтэй хүмүүс ч уйдахгүй, ойр дотныхон тань хайр халамжаар бялхааж та ч мөн тэднийгээ баярлуулсаар байна.

Энэ жил хүүхдүүд амжилтанд илүү хүрнэ, хэрвээ та хүүхэдгүй бол энэ жилдээ амжуулахыг зөвлөж байна.

Тахиа жилд төрсөн хүүхэд улс төрийн салбарт амжилт гаргах магадлал өндөр байдаг ажээ. Хэрвээ та гэр бүлтэй болоод удаж байгаа бол дараагийн бал сараа тэмдэглэхэд сайхан жил байгааг анхаарна уу. Та санааг нь гаргахад аяндаа бүх зүйл төлөвлөсөн мэт болж таны хайртай хүний сэтгэл сэргээд л ирнэ.

2017 он ордуудад юу бэлдсэнийг сонирхоцгооё.

Загас

Мичин жил загасны ордныхонд ээлтэй байсан, тахиа ч мөн дутахааргүй сайн хандах болно. Амьдралын баяр баяслыг мэдэрч, тулгарах бэрхшээлийг даван туулах ухаан, хүч чадлаар дүүрэн байх ажээ.

Хумх

Хумхынхан мичин жилд сайн ажиллацгаасан, тахиа жилд ч мөн сайн ажиллана. Энэ жил хумхынхан өөрсдөө хичээвэл юунд ч санаа зовох хэрэггүй. Хумхынхны хүссэн болгоныг биелүүлэх тийм л жил ирнэ.

Матар

Матрын ордныхны хувьд ээлтэй жил тул тэд тэсэн ядан хүлээж байсан биз ээ. Тахиа жил матрын ордныхны ажил төрөл сайн байхын тулд бүхий л талаараа хичээх болно.

Нум

Энэ жил нумаа цааш түр хураахаас өөр аргагүй болов уу, яагаад гэвэл энэ жил дайсагнах хүн байхгүй ажээ. Мичин жилийг сайхан үдэж шинэ жилээ халуун дулаанаар угтан аваарай. Мичин жил танд багагүй амжилт авчирсныг нь та үнэлэх хэрэгтэй, тахиа жил ч бас таныг харж үзэх болно.

Хилэнц

Мичин жилд танд багагүй бэрхшээл тулгарсан тул та шинэ оноо угтаж авахыг хүлээж байгаа биз. Тахиа жил танд ээлтэй хандана. Тиймээс та тахиа жилийг сайтар бэлтгэлтэй угтан авч үндэс суурийг нь зөв тавиарай. Энэ жил таныг амжилт тойрохгүй шүү.

Жинлүүр

2017 оны эхний саруудыг баяр баяслаар дүүрэн өнгөрөөнө. Тахиа жил хаалгыг тогшиж цаг хугацаа өөрчлөгдөж байгааг танд ойлгуулах болно.

Охин

Тахиа жил гарангуут охины ордныхонд ажил төрөлд нь өөрчлөлт гарч эхэлнэ, магадгүй та энэ боломжийг ашиглан цалингаа нэмүүлэх саналаа удирдлагадаа гаргаарай, алдахгүй шүү. Гэрээ хэлэлцээр хийж томилолт авахаас бүү татгалзаарай, та бүгдийг амжуулж чадна. Хувийн амьдралын хувьд ч өөрчлөлтүүд гарна – баяртай мэдээ тун удахгүй таныг баярлуулна аа.

Арслан

Мичин жил танд амаргүй байсан биз, харин тахиа жил танд зөөлөн хандаж өөрийн хайр халамжаа үзүүлнэ. Арслангийн ордныхон өөрсдөө тэвчээртэй хандвал амжилт таны мөрөөр дагаж яваа. Баяртай мөч тун ойрхон байна.

Мэлхий

Мэлхийн ордныхон тахиа жилийн ивээл доор сайхан байх хэдий ч та аливаа зүйл хийхдээ сайтар тунгааж бодох хэрэгтэй болно. Хэн ч таныг яаруулж сандруулахгүй, хэрвээ анхны алхам зөв байвал таны ажил төрөл өөрөө аяндаа зохицуулагдаад явах ажээ. Таны ирээдүйд сайнаар нөлөөлөх ажлыг та эхлүүлэх жил юм.

Ихрүүд

Ордуудаас хамгийн итгэмтгий, хөнгөн сэтгэлтэй хүмүүс. Мичин жилд дуусгаагүй ажлаа та тахиа жилд хийж дуусгах эрч хүчээр дүүрэн байх болно.

Үхэр

Тахиа жилд үхрийн ордныхон амжилтаар дүүрэн байна. Жил гарсан анхны өдрөөс эхлээд л таны хувьд амжилтаар эргэнэ, ажил төрлийн шинэ санал ирнэ. Гэхдээ амжилтанд хүрэхэд маш олон шатаар дээш өгсөх тул амаргүй байх болно шүү. Өөрийн эр зориг, эрч хүчээр та ирэх жилийг амжилттай дуусгана. Хувийн амьдралын хувьд ч танд хэд хэдэн гэнэтийн бэлэг бэлдсэн байгаа ажээ.

Хонь

Мичин жил та уснаас хуурай гарч сурсан, тахиа жил ч танд сонирхолтой зүйл бэлдээд байгаа. 2017 онд эрч хүчээ алдахгүйгээр ажил төрөл, хувийн амьдралаа өөд нь татахыг хичээгээрэй. Энэ жил хуримтлуулсан туршлагууд танд тахиа жилд лавтайяа хэрэг болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай