АНУ-ын Ерөнхийлөгч Обама ОХУ-ын эсрэг шинэ хориг зарлав

 АНУ-ын Ерөнхийлөгч Обама ОХУ-ын эсрэг шинэ хориг зарлав

Пүрэв гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Обама ОХУ-ын эсрэг шинэ хориг зарлав. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ОХУ-ын засаг захиргаа хакердсан гэдэг шалтгаанаар хориг тавьж байна. Хоригийн дагуу ОХУ-ын 35 дипломат ажилтныг хөөж, Америкт байдаг Оросын 2 байгууллагыг хаана. 
 Обамагийн энэ шийдвэрийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “АНУ ын өнөөгийн засгийн энэ үйлдэл бол байж болшгүй, түрэмгий гадаад бодлогын баталгаа болж байна гэж бид үзэж байна” хэмээн сэтгүүлчдэд хариулсан байна. 
 Оросын35 дипломатчийг Америкийн ерөнхийлөгч “тагнуулын ажилтнууд” гэж хэлсэн байна.
Подестагийн е-мэйлийг хакердсан кибер халдлагын ард Москва бий гэж Обамагийн засаг захиргаа ба Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Клинтон нар сонгуулийн кампанит ажлын үеэр зарласаар байсан. 
Wikileaks, Москва үүнийг үгүйсгэдэг. Хориг арга хэмжээ зарлахдаа Ерөнхийлөгч Обама үүнийг батлах баримт гарган тавьж мөн л чадсангүй.

"Америкийн ОНМХ-үүдээр (CNN гэх мэт) Америкийн албан ёсны нэгэн нүүр царай “ОХУ хариу арга хэмжээ авч, Москва дахь Америк сургуулийг хаасан байна” гэж мэдээлсэн байна. Энэ бол худал юм, Цагаан ордон бүүр өөрийн хүүхдүүдийнхээ эсрэг хориг хүртэл бодож эхэлтлээ солиорч” гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова FB-тээ бичжээ.

Өнөө өглөө CNN-ээр " Оросын засгийн зүгээс Хариу болгож, Москвагийн Анло-Американ сургуулийг хаах даалгавар өгчээ гэж мэдээлсэн байна. Ингэхдээ CNN " Америкийн засгийн газрын албаны хүний мэдээлснээр" гэж ярьжээ. Энэ сургууль нь дипломатуудын хүүхдүүд суралцдаг сургууль юм байна.

ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров: ”Хариуд нь АНУ-ын 35 дипломатчийг гэрт нь буцааж болох юм” гэсэн санал хэлж байна.

Энэ үйл явдал нь Сирит гал зогсоох яриа хэлэлцээрт ОХУ-Турк-Иран амжилттай хүрч, Сирийн бүх сөрөг хүчинтэй ярилцан тохиролцсон үйл явдлын ардаас болж байна.

Мөн энэ хориг арга хэмжээгээ Обама, Америкийн ерөнхийлөгчийн сонгуультай холбон тавьж буйгаас харахад удахгүй хүчин төгөлдөр болж сонгогдох ёстой Дональд Трампын саналын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй шүү, худлаа шүү гэдэгтэй адил сонсогдож байх юм...

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин " Бид тэд нар шиг, "гал тогооны дипломат" түвшинд орохгүй" гэж хэлсэн байна. Энэ нь хариуд нь дипломатчдыг хөөж гаргах үйлдэл хийхгүй гэдгээ илэрхийлжээ. Хэдхэн минутын өмнө төлөвлөсний дагуу элчин төлөөлөгчдийн хүүхдүүдийг Кремльд урьсан Шинэ Жилийн баярын арга хэмжээ эхэлжээ.

Орчуулсан: Б.Навчаа

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай