Онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэтгэнэ

Онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэтгэнэ

Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилсонтой холбогдуулан  нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл, гэр байшингийн галлагаа, обьектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, автомашин техник, хүн хүчний бэлтгэл бэлэн байдлыг хангуулан, албан хаагчдын ажлын хариуцлага, сахилга, ёс зүйг дээшлүүлж Аврах анги, Гал түймэр унтраах аврах ангиудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай