Гишүүдийн Шинэ жилийн баярын такс 90 мянган төгрөг байв

Гишүүдийн Шинэ жилийн баярын такс 90 мянган төгрөг байв

УИХ-ын эрхэм гишүүд өчигдөр Их тэнгэрт Шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Хэдэн жилийн өмнөөс гишүүд энэхүү баярынхаа зардлыг өөрсдөө төлдөг болсон нь шударга шийдвэр байсан. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс тэднийг баярлуулах гэж мөнгө зарцуулахаа больсон гэсэн үг. Гэхдээ энэ жил улсын эдийн засаг сайнгүй байгаа болоод ч тэр үү, баярын таксны үнэ өмнөхөөсөө хямдарч, 90 мянган төгрөг болсон байна. Арай цомхон, “хэмнэлттэй” баярласан бололтой юм. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн тус бүр 150 мянган төгрөг төлж, Шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан билээ. Тэд гэр бүлийнхээ хамт баяртаа оролцдог уламжлалтай. УИХ-ын 76 гишүүний 40 нь шинээр сонгогдсон. Тиймээс УИХ-ын гишүүний анхны шинэ жилдээ идэвхтэй оролцсон биз ээ. Харин гишүүн С.Жавхлан уг баярт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр дэмий зүйлд мөнгө үрэхийн оронд түүнийгээ ядарсан иргэдэд зориулахыг илүүд үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай