Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлцлээ

Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлцлээ

Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2030 он хүртэл хэрхэн хөгжүүлэх зураг төслийг Хот төлөвлөлтийн хүрээлэн бүтэн жилийн хугацаанд 1 тэрбум, 250 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ.Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлцэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Хөгжлийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд , аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газрын Дарга Э.Дөлбадрал болон Дэд бүтцийн байгууллагын удирдлагууд оролцов.

Ховд аймагт 2013 оны байдлаар 20618 өрх, 80217 хүн ам ажиллаж амьдарч байгаагаас Ховд хотод 34,7 хувь нь буюу 28,4 мянган суурин хүн ам засаг захиргааны 12 багт амьдардаг гэсэн судалгааг гаргажээ. Түүнчлэн эдийн засаг нь уламжлалт мал аж ахуй голлосон төмс, хүнсний ногоог өргөн хэмжээгээр тариалж, аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангахаас гадна хөрш зэргэлдээ аймгуудад нийлүүлдэг. Энэ ч утгаараа уламжлалт мал ахуй, газар тарилангийн салбар цаашлаад олон улсыг холбосон худалдаа үйлчилгээ, зам харгуй хөгжих бүрэн боломжтойг судалгаагаар тогтоосон. Ховд хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлгөө нь 2030 он хүртэл хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөг бодитоор тусгаж өгснөөрөө онцлогтой. Эртний уламжлалт цайны зам дагуух Ховд хот нь уламжлалт хөгжлийн аргаас гадна агаарын болон авто замын ачаа тээвэр-логистикийн зангилаанд их Алтайг тойрсон Хятад, Орос, Казакстан улсуудын олон улсын үндэстэн дамнасан худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын олон талт хамтын ажиллагааг бүх талаар нь хөгжүүлэх өргөн боломжтой эх газрын боомт, хангамж, үйлдвэрлэл, үйлчилгээнд суурилсан эдийн засгийн салбараар тэргүүлэн хөгжинө. Мөн Ази Европыг холбосон зам харилцааны тэнхлэг, бүс нутгийн гол тоглогч болж, эх газрын боомт хот болон хөгжих өргөн боломжтойгоос гадна олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын олон талт хамтын ажиллагааны төв болох боломжтой хэмээн үзэж байгаа юм байна. Хотыг хөгжүүлэхэд гол чөдөр тушаа болдог хүчин бол агаарын бохирдол, дэд бүтэц байдаг байна. Иймээс төвөөсөө алслагдсан Ховд хот хөгжихөд хүндрэлтэй асуудал олон тулгардаг гэдгийг мэргэжлийнхэн онцолж байлаа. Түүнчлэн Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ, ЗДТГ-ын захиалгаар Хот төлөвлөлтийн хүрээлэн 2015-2016 он буюу бүтэн жилийн хцгацаанд хийж гүйцэтгэжээ. Энд нийтдээ 1 тэрбум, 250 сая төгрөгийг зарцуулсан байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай