Уухааны Батбаатарт гавьяат жүжигчин цол олголоо

Үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн тайз, дэлгэцийн олон уран бүтээлд тоглож, найруулсан Уухааны Батбаатарт өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол олголоо. Отгон гавьяат маань хамгийн сүүлд "Шүүдэр дундуур" уран сайхны кинонд тоглосон юм.

У.Батбаатарын хүү нь жүжигчин Б.Анхбаяр гэдгийг манай уншигчид андахгүй. Аав, хүү хоёр хамтдаа "Улаан дөрвөлжин" кинонд дүр бүтээсэн. У.Батбаатар өдгөө "Grand Film" продакшныг байгуулан, ажиллаж буй. Шинэхэн гавьяатдаа баяр хүргэе. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)

Илгээх

Энэ тухай