Ялтнуудын ар гэрийнхэн: Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдана

Ялтнуудын ар гэрийнхэн: Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдана

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг өнөөдөр эцэслэн шийдэж, сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25,  Т.Чимгээд 24 жилийн ял оноосон билээ.

Тэднийг бүлэглэн онц аюултай аргаар, шунахайн сэдлээр бусдын захиалгаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэмээн үзсэн.

Ялтнуудын ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаар болжээ.

Тэд ганцхан хүний ор үндэслэлгүй худал үгэнд итгэн, 1938 оны хэлмэгдүүлэлтээс дор зүйл хийсэнд харамсаж буйгаа илэрхийлээд "Энэ хэрэгт ганцхан гэрч бий. Тэр нь Булган. Гэтэл Булганыг яагаад шүүх хуралд оролцуулсангүй вэ.

Бас захиалагчийг нь олж тогтоогоогүй байж гэмгүй иргэдийг хилсээр гүтгэн, ял оноосонд харамсаж байна. Энэ бол улстөрийн хэлмэгдүүлэлт" хэмээлээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай