Ц.Элбэгдорж: Монгол Улс давхар иргэншлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй

Сүүлийн үед давхар иргэншлийн асуудал олон хүний анхаарлыг татаж байгаа билээ. Өчигдөр л гэхэд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил  хэвлэлийн бага хурал зарлаж "Засгийн газар БНХАУ-ын “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэж ирсэн. Түвд бол БНХАУ-ын бүрэлдэхүүн хэсэг. Далай лам Монголд шашны байгууллагын шугамаар хийсэн айлчлал. Гэвч үүнээс болж хоёр улс үл ойлголцсонд Засгийн газар харамсч байгааг илэрхийлсэн. Улмаар энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд Далай ламыг Монголд айлчлуулахгүй" хэмээсэн.

Уншигч та бүхэн энэ тухай ЭНД дарж сонирхоно уу.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн албан ёсны цахим хаягаараа дамжуулж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Давхар бас хоёрдмол иргэншил гэх яриа үе үе гардаг л юм. Би Монгол улсын Засаг, Төрийг төлөөлж байх бүх хугацаандаа энэ яриаг няцааж, "болохгүй" гэдэг хатуу байр суурь баримталж ирсэн. Монгол Улс давхар иргэншлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН: Энэ бол зөвхөн Монгол улсын иргэнд, түүний үр хүүхдэд заяах онцгой эрх юм. Алт амласан ч харь орны иргэнд давхардуулж Монгол улсын иргэншил бүү олго. Энэ бол Монгол төрийн сахин хамгаалж ирсэн, цаашид ч хэлбэрэлтгүй баримтлах бодлого юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай