УИХ-ын гишүүн Н.Учрал сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгах хүсэлт гаргалаа

Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол нэмэгдсээр байгаа билээ. Өчигдөр эцэг, эхчүүд утааны эсрэг жагсаал зохион байгуулж, төрд дуу хоолойгоо хүргэсэн.

Үүнтэй уялдуулж УИХ-ын гишүүн Н.Учрал сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгах хүсэлт гаргалаа.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хаягтаа "Миний бие хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тэр тусмаа хүүхэд багачуудад аюулгүй, ээлтэй орчин бий болгохыг тэргүүн зорилгоо болгон ажиллаж байгаа, энэ ч үүднээс сурагчдын өвлийн амралтыг сунгах хүсэлтийг гаргалаа" хэмээн нийтэлжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай