Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд өнөөдөр эмгэнэл илэрхийлж, цахилгаан утас илгээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмгэнэлд:

“ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин танаа

Москва хот

ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн нисэх хүчний ТУ-154 онгоц осолдож, 92 иргэн амь үрэгдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирсан мэдээг цочирдон хүлээн авлаа.

Танд болон Танаар уламжлан найрсаг харилцаат Оросын ард түмэн, талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

Гүнээ хүндэтгэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж

Улаанбаатар хот

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр” гэжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай