Европыг айдаст автуулсан эр Миланд алагджээ

Тунисын иргэн Анис Амриг Берлинд Зул сарын баярт зориулсан зах руу ачааны машинаар дайрч, 12 хүний амь нас хохироосон хэргээр сэжиглэж, хайж байсан билээ. Тэгвэл түүнийг Италийн Милан хотод буудуулж нас барсан болохыг тус улсын дотоод хэргийн сайд Марко Миннити баталлаа. Түүнийг Италийн цагдаагийнхан буудаж устгасан байна. 

Миннити Ром хотод олон нийтийн өмнө хийсэн хэвлэлийн бага хурал дээр гэмт этгээдийн хурууны хээ нь таарч байгаа тул эргэлзэх хэрэггүй гэсэн байна. Сайдын хэлснээс үзвэл сэжигтэн цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа гар буугаар гал нээсэн бололтой. Үүний улмаас нэг цагдаагийн ажилтан шархадсан бөгөөд буудалцааны үр дүнд сэжигтэн өөд болсон аж.

Италийн цагдаагийнхан түүнийг Милан хотод бий гэж огт төлөвлөөгүй. Энэ бол гэнэтийн үйл явдал байлаа гэж онцолсон байна. Үүнээс өмнө Данийн нэгэн хотод сэжигтэнтэй төстэй этгээд явж байж болзошгүй гэж орон нутгийн цагдаагийнхан анхааруулсныг эс тооцвол түүнийг Германд нуугдсан гэж таамаглаж байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай