Берлиний халдлага үйлдсэн этгээдийн тухай таван баримт

Берлинд ачааны тэргээр Зул сарын баярын өдөрт зориулсан зах руу дайрч, 12 хүний амь авч одсон гэмт этгээдийг одоо хүртэл хайж буй. Тунисын иргэн сэжигтний талаарх таван баримтыг онцлов.

1. Тэр хэн байв?

Тунисын иргэн, 23 настай Анис Амри. Сэжигтний бичиг баримтыг унаж явсан ачааны тэрэгнээс олсон юм. Түүнийг гурван өөр улсын иргэншилтэй байсныг сүүлд нь тогтоосон. Тодруулбал, Тунис, Египт, Ливаны иргэншилтэй зургаан өөр нэртэй байсан гэнэ.  

2. Германд дүрвэгчээр ирсэн

Германы дотоод хэргийн сайдын мэдээлснээр тэрбээр энэ оны хоёрдугаар сард Берлинд дүрвэгчийн дүрээр амьдарч байсан аж. Тэрбээр улс төрийн орогнол хүссэн ч татгалзсан хариу авчээ. 

3. Цагдаагийн хараанд байв

Түүнийг Исламын улстай холбоотой байж болзошгүй гэж Германы цагдаагийнхан гуравдугаар сарын 14-нөөс хойш ажиглаж байжээ. Өнгөрсөн есдүгээр сар хүртэл түүнийг ажиглаж, Абу Ваалатай холбоотой байж болзошгүй гэж сэжиглэж байв.

4. Италид саатуулагдаж байжээ

Амри 2011 оноос Италид цагаачилсан бөгөөд сургуульдаа гал тавьсан хэргээр дөрвөн жил шоронд хоригдож байсан гэнэ. Тус улсаас албадан гаргах төвөөс түүнийг хөөсөн бөгөөд удалгүй Германд амьдрах болжээ.

5. 100 мянган евро

Германы цагдаагийн түүний мэдээллийг 100 мянган еврогоор худалдаж авахаа мэдэгдсэн. Мөн түүнийг зэвсэглэсэн, аюултай байж болзошгүй хүмүүсийн тоонд оруулжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай