Япон Улсын Элчин сайд Масато Такаока-г хүлээн авч уулзлаа

Япон Улсын Элчин сайд Масато Такаока-г хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока-г Итгэмжлэх жуух бичиг барихтай нь холбогдуулан ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон М.Такаока-д баяр хүргэж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, улс төрийн итгэлцэл гүнзгийрснийг тэмдэглэв. Түүнчлэн энэ оны зургадугаар сард хүчин төгөлдөр болсон Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтэд цаашид анхаарч ажиллах нь чухал байгааг онцлов.

Элчин сайд М.Такаока Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай