Боливын хоёр дахь том нуур дахин хэзээ ч сэргэхгүйгээр ширгэжээ

Боливын хоёр дахь том нуур Поопог энэ оны эхээр албан ёсоор ширгэж, хатсаныг мэдээлсэн. Тус улсын хоёр дахь том нуур гэгдэж байсан уг байгалийн бүтэц цагтаа эрэг нь харагдахгүй их устай байжээ. Харамсалтай нь, 1982 оноос уул уурхай идэвхжиж, ойр орчмын байгалийг сүйтгэх болсон байна. Боливын Засгийн газраас дорвитой арга хэмжээ аваагүй учир энэ онд албан ёсоор ширгэсэн гэж зарласан хэрэг.

АНУ-ын Калифорний мужийг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний газар нутгийг хамарч байсан их нуур ширгэснээр тус бүс нутгийн иргэдийн хоолоо олж идэх боломж хомсдож, хүмүүс нь үргэж эхэлсэн байна. Цагтаа загасчид элбэгтэй байсан бөгөөд энэ нь нутгийн иргэдийн хоолоо олж идэх ганц арга зам байлаа.

 

Эндэхийн бүх загас нь хоёр жилийн өмнө устсан байна. Өдгөө сөнөсөн нуурын ойр орчимд 700 гаруй хүн л амьдрах болжээ. Иргэд нь дайжиж, өөр хотод ажил хайхаар явцгаасан тул нуурын эрэг дагуух хотод өрх толгойлсон хэсэг эмэгтэйчүүд, хүүхдүүдээс өөр хүн үлдээгүй аж. Нуурын ус 2005 оноос ширгэж эхэлсэн гэнэ.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай