“Монголын Археологийн сонгомол өв” 2 боть ном хэвлэгдэн гарлаа

 “Монголын Археологийн сонгомол өв” 2  боть ном хэвлэгдэн гарлаа

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн “Монголын археологийн сонгомол өв” 2 боть номын нээлт 12 дугаар сарын 22-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар боллоо. Номын нээлтэд БСШУС-ын Сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, номын зохиогчид болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо. Доктор, профессор С.Чулуун, доктор, профессор Д.Цэвээндорж нарын баг эрдэмтдийн бүтээсэн “Монгол археологийн сонгомол өв” 6 боть цуврал бүтээл нь 2016 оны “Шилдэг бүтээл”-ээр шалгарсан бөгөөд тус бүтээлийг эмхэтгэн 2 боть болгон хэвлүүлсэн нь энэ юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай