“2017 онд Монгол Улс дефолт зарлаж болзошгүй”

“Гадаадаас санхүүжилт яаралтай авахгүй бол Монгол Улс ирэх онд дефолт зарлаж магадгүй” гэж “Eur­asia” компани мэдээлснийг CNBC дамжуулав. Энэ онд төсвийн алдагдал нь ДНБ-ий 20 хувьтай тэнцэж, эдийн засгийн өсөлт нь удааширч, ирэх жил төлөх өрөө дахин санхүүжүүлэх хэрэгтэй байгаа Монголд бага хүүтэй зээл өгөх улс нь Хятад л байж мэднэ гэж тус компани мэдээлэлдээ дурджээ. “Eurasia”-гийн ахлах эдийн засагч Эмили Стромквист “Хятадтай хийж буй хэлэлцээр удааширч байгаа. Үүнийг богино хугацаанд эхлүүлэхгүй, эсвэл өөр улс, эх үүсвэрээс санхүүжилт авахгүй бол Монгол Улс ирэх хавар дефолт зарлаж болзошгүй гэх түгшүүрийг улам нэмэгдүүлж байна” хэмээн өгүүлжээ.

Япон санхүүгийн дэмжлэг санал болгосон ч Монгол Улсыг хэлэлцээрийн стандарт журмыг хэрэгжүүлнэ гэж Азийн хөгжлийн банк, эсвэл ОУВС итгэсний дараа л тус улс хамтрахыг тэрбээр тэмдэглэжээ. Мөн Арабын нэгдсэн Эмират, ОХУ, Энэтхэгээс Монгол Улс тусламж хүсэж буй ч тэдгээр орон дэмжлэг үзүүлэхийг тийм ч их хүсэхгүй болов уу гэсэн байна.

2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын төлбөр хийх хуваарьтай байгаа манай улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг ирэх хоёрдугаар сараас хэрэгжүүлэхийг зорьж буйг дээрх цахим хуудсанд бичжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай