Утааг “устгах” арга боловсруулахыг үүрэгдлээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Энэ талаар сайд Ж.Батсуурь “Сая Ерөнхий сайдын өрөөнд ярьснаар энэ төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхлээд уг асуудлыг төгс биш юм гэхэд их хэмжээгээр, илүү үр дүнтэй бууруулах хамгийн боломжит аргыг боловсруулж танилцуулна. Дараа нь түүнийгээ хэрэгжүүлнэ. Эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлыг хэсгийг нэн яаралтай байгуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй томоохон төсөл боловсруулна. Үнэхээр оновчтой төсөл байвал санхүүжилтийг шийдэхээ Ерөнхий сайд хэлсэн. Уг даалгаврыг манай шинжлэх ухааны салбарынхан биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа” гэсэн бол ШУА-ийн ерөнхийлөгч “Манай байгууллага улстөрждөггүй, асуудлыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулдаг учраас магадгүй Монголын ард түмний хувьд утааг арилгах хамгийн сүүлчийн найдвар нь шинжлэх ухааны салбарын эрдэмтэд гэж Ерөнхий сайд үзсэн байх. Утааг арилгах суурь судалгааг манай салбарынхан хийсэн ч эдгээрт үндэслэсэн төслүүдийг одоог хүртэл боловсруулж хэрэгжүүлээгүй” хэмээн үүрэг авсныхаа дараа онцлов.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай