Туркт ОХУ-ын элчин сайд Андрей Карловын аминд хүрчээ

Туркийн цагдаагийн ажилтан ОХУ-аас Турк улсад суугаа элчин сайд Андрей Карловын аминд хүрчээ. Түүнийг уран зургийн үзэсгэлэн сонирхож байх үед нь буудаж хөнөөсөн байна.  Энэ хэргийг 22 настай Анкарагийн цагдаагийн албанд ажилладаг Мевлут Мерт Айдинтас үйлдсэн гэнэ. Одоогийн байдлаар сэжигтэнг ямар учраас ийм хэрэг үйлдэх болсныг шалгаж байгаа бөгөөд ямар нэг гэмт бүлэглэл, эсвэл алан хядах ажиллагаатай холбоотой эсэхийг нягталж байгаа гэнэ.

Гэхдээ гэмт үйлдэл Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг ОХУ-ын тал дэмжиж байгааг Туркт эсэргүүцсэний дараа болжээ.

Гэмт үйлдэл хоёр орны харилцаанд сэв суулгасныг Туркийн ерөнхийлөгч хүлээн зөвшөөрчээ. Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтай утсаар холбогдож, болсон үйл явдлын талаар зөвлөлдсөн гэнэ.

Тэд энэ үйлдэл нь хоёр орны харилцаанд сэв суулгах гэсэн хүмүүсийн өдөөн хатгалга гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

В.Путин энэ асуудлаар телевизид өгсөн ярилцлагадаа Сирид энхтайвныг тогтоох явцад саад учруулах хүсэлтэй хүмүүсийн хийсэн хэрэг гээд, Турк улсад ОХУ-ын мөрдөн байцаагчид энэ хэрэг дээр ажиллах болсныг дуулгалаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай